ӨНӨӨДӨР: "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-05 07:20:16

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин  есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар есдүгээр сарын 4-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна.


09:00 цагт: Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг болно.

 

9:00 цагт: Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийг Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулна. 




9:20 цагт: ХБНГУ-ын монголч эрдэмтэн Удо Б.Баркманны 70 насны ойд зориулсан "Өмчийн харилцаа: Монголын нийгэм, эдийн засгийн түүх" олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно.


13:00 цагт: Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” бие даасан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.


17:00 цагт: Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ” бие даасан үзэсгэлэнгийн нээлт "Б Контемпорари" арт галерейн танхимд болно. 


-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна. 


-Залуучуудын 16 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн (2025 FIBA U16 Asia Cup) Улаанбаатар хотноо үргэлжилж байна. 


-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.


 -"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т дэлгээд байна. 


-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


-Олон улсын цэвэр агаарын өдөр тохиож байна.


Орон нутагт: 


-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна. 


-Монгол Улсын төрийн дээд шагнал Чингис хаан одонт, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит "Сэрсэн тал” дуу, хөгжмийн наадам есдүгээр сарын 5-7-нд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумд болно. 


Хилийн чанадад:


-Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно. 


-Монгол-Казахстаны бизнес уулзалт Астана, Алматы хотод болж байна. 



関連ニュース