Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-27 12:27:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэлээ хангаж, ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ.


Тодруулбал, Нарны гүүрний хойд хэсэг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг маргааш 6:00 цагаас эхлэн наймдугаар сарын 31-ний 6:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх юм.


Мөн Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг энэ сарын 30-ны 23:00 цагаас наймдугаар сарын 31-ний 6:00 цагийн хооронд хийнэ. 


Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.

 

関連ニュース