ХОВД: Нийгмийн ажилтнуудад зөөврийн компьютер олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-08-15 14:01:38

Жаргалант, 2025 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудад зөөврийн компьютер, дагалдах хэрэгслийг хүлээлгэн өгчээ.

Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын 12 баг, мөн хөдөөгийн 16 суманд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууд төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд  үзүүлж байна.

Тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тус зөөврийн компьютерыг шийдвэрлэсэн юм.

Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга О.Мандалсүрэн өчигдөр тус зөөврийн компьютерыг нийгмийн ажилтнуудад гардуулж, ажлын амжилт хүслээ.    

関連ニュース