ТӨВ: Энэ хичээлийн жилд 139 багш шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-08-17 17:08:53

Зуунмод, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Төв аймгийн төрийн өмчийн 31 сургуульд 139 багш, ажилтан шаардлагатай байгаагийн 125 үндсэн, 14 түр орон тоо байна.


Сумдаар нь авч үзвэл, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд үндсэн багшийн орон тоо 20, Заамар сумын ЕБС-д 14, Бүрэн сумын ЕБС-д 10, 4-р сургууль, 5-р сургуульд 7, Лүн, Цээл, Эрдэнэ суманд 5, Эрдэнэсант суманд 4 гэх мэт байгаа юм.

 

Хамгийн эрэлттэй нь бага ангийн багш, математик, хөгжим, Англи хэл, дизайн технологийн багшийн орон тоо байна. 

関連ニュース