Олон улсын төлбөр тооцооны хэрэгслийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-13 16:39:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-г хүлээн авч уулзав.

 

Уулзалтаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүд болох "Google", "Paypal" зэргийг Монгол Улсад нэвтрүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Мөн кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, гарааны бизнесийг бойжуулдаг АНУ-ын тэргүүн туршлагаас судлах чиглэлээр хамтран ажиллах санал тавив.

 

Харин Элчин сайд Ричард Буанган манай улсын кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүүдийг чадавхжуулж, зайнаас тандан судлах чиглэлд хамтарсан сургалт зохион байгуулах, сансар судлал, мэдээллийн технологийн чиглэлээр цаашид илүү ойр хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. 

関連ニュース