Камчаткийн хойгт хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-07-30 09:48:20

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 30 /TASS/. Камчаткийн хойгт хүчтэй газар хөдөлж, цунамийн түгшүүр зарласан тухай Оросын Шинжлэх ухааны академийн Геофизикийн албаны бүс нутгийн салбараас мэдээллээ.


Газар хөдлөлт хойгийн эргээс 161 км-ийн зайд болсон бөгөөд өмнөх өдрийн орой болон өдөр хэд хэдэн удаа газар хөдөлсөн гэж тус албаны цахим хуудсанд мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт 32 км-ийн гүнд байсан байна.


Бүс нутгийн салбарын захирал Данила Чебровын мэдээлснээр, газар хөдлөлтийн хүч 8.5 магнитуд байсан байна. "Маш хүчтэй газар хөдөллөө. Долоодугаар сарын 20-ны газар хөдлөлтөөс ялгаатай нь энэ удаагийн чичирхийлэл ховор ангилалд хамаарна. Хагарал баруун өмнөд чиглэлд ойролцоогоор 200 километрийн зайд үргэлжилсэн" гэж тэрбээр мэдээлжээ. 


Орон нутгийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, Петропавловск-Камчатский хотын зарим дүүрэгт газар хөдлөлт 7-8 баллаар мэдрэгдсэн байна.


Хойд Курил хотод мөн 7.9 магнитудын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд тус хотод нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулж байна.

関連ニュース