ӨНӨӨДӨР: Вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/.
Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт: “Гепатитын халдвар тархахыг таслан
зогсоож элэгний хавдраас сэргийлье” вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт
зориулсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.
11:00 цагт: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга
оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаар Төрийн ордонд мэдээлэл өгнө.
-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.
Орон нутагт:
-Дундговь аймгийн Их Адаацагийн уулыг
тахих ёслол болно.
-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.