Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай 30 мянга гаруй шинэ компани бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-07-21 16:47:25

БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 21 /CGTN/. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттай 30 мянга гаруй аж ахуйн нэгж шинээр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 12 орчим хувиар өсжээ. 


Тус улсын Худалдааны яамнаас мэдээлснээр, мөн хугацаанд Хятадад бодитоор ашиглагдсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 59 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний дөрөвний нэг нь боловсруулах үйлдвэрт, үлдсэн гуравны нэг нь үйлчилгээний салбарт оржээ.


Цахим худалдааны үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт хамгийн их буюу өмнөх оны мөн үеийнхээс 127 гаруй хувиар өссөн байна. Эхний зургаан сард Швейцар, Япон, Их Британиас Хятадад оруулсан хөрөнгө оруулалт ойролцоогоор 70, 60, 40 хувиар тус тус өсжээ.

関連ニュース