Австри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-15 11:56:46

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен мэндчилгээ дэвшүүллээ.


МЭНДЧИЛГЭЭНД:


“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Танай сайхан улсад гэргий Дорис-ын хамт айлчлах үеэр өндөр хүндэтгэл үзүүлж, найрсаг дотноор хүлээн авсанд дахин чин сэтгэлийн талархал дахин илэрхийлье.


Танд эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.

 

関連ニュース