ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Базарсад түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн баяр наадмын үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо.
Бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Чандмань сумын харьяат, аймгийн заан Б.Базарсад түрүүлж, Мөст сумын харьяат, сумын заан О.Чадалбат үзүүрлэлээ.
Ийнхүү
тэд шинэ цолын болзол хангаж байна.
Б.Базарсад аймгийн арслан цол хүртсэн бол О.Чадалбат аймгийн заан цолоор энгэрээ мялаав.