Нутгийн баруун өмнөд хэсгээр маргааш дуу цахилгаантай аадар бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-07-10 08:40:13

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +18-+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31-+36 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар +26-+31 градус, бусад нутгаар +22-+27 градус дулаан байна.


Баяр наадмын өдрүүдэд маргааш нутгийн баруун өмнөд хэсгээр, энэ сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

関連ニュース