Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал суманд гарсан түймрийг цурамд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын алба хаагчид Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн ой хээрийн 14 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Улсын хэмжээнд 11:30 цагийн байдлаар нийт ой
хээрийн түймрийн 14 тохиолдол бүртгэгджээ. ОБЕГ-ын алба хаагчид Сэлэнгэ
аймгийн Хүдэр сумын "Сөдтэйн даваа", Мандал сумын "Чинчулуу
уул"-д гарсан түймрийг цурамд оруулж, тус аймгийн Ерөө суманд 6, Мандал
суманд 4, Хүдэр суманд 1, Цагааннуур суманд 1 буюу нийт 12 ойн гал түймрийг
унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод төв, орон нутгийн 348 алба хаагч,
10 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 5 автомашин, буюу нийт 391
хүн, 15 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Он гарсаар 169 удаагийн ой, хээрийн түймэр
бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 23 хувийг түймрийн дулааны цэг
илрүүлэх сайтаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга
хэмжээг авч ажиллалаа гэж ОБЕГ мэдээлэв.