ӨНӨӨДӨР: “Монголын эдийн засгийн чуулган-2025” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-08 07:00:01

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар энэ сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.

-УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

 

9:00 цагт: “Монголын эдийн засгийн чуулган-2025” Төрийн ордонд болно

10:00 цагт:НИТХ-ын ээлжит IV хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.

11:00 цагт: “Дээлтэй Монгол-2025” наадам Д.Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: ГБХНХ-ын сайд болон Морин спорт, уяачдын холбоо Хурдан морь уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санамж бичиг байгуулна.

11:00 цагт: Монголын барилгачдын холбооноос Сэлбэ дэд төвийн тендерт монгол компаниуд оролцох боломжтой болж, багцын хэмжээг бууруулж 5 хуваан тендер зарласан тухай сэдвээр "Зууны мэдээ" сонины “Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө. 


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

7 дугаар сарын 5-14-нд: Арабын Нэгдсэн Эмират улсад Олон улсын химийн 57 дугаар олимпиад болж байна.  

 

関連ニュース