ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2025-07-07 11:25:16

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 7 /NHК/. Газрын тос экспортлогч 23 улс багтдаг ОПЕК+ бүлгийн найман орон ирэх сард олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгджээ.


Тодруулбал, Саудын Араб, АНЭУ, Кувейт, Оман, Ирак, Казахстан, Алжир, Орос гэсэн найман улс өнгөрсөн бямба гарагт болсон цахим уулзалтаар олборлолтоо өдөрт 548 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард дээрх найман улс олборлолтоо өдөрт 2.2 сая торхоор сайн дурын үндсэн дээр бууруулж эхэлснээс хойш аажмаар нэмэгдүүлсээр байгаа юм. 


Есдүгээр сарын олборлолтын хэмжээг шийдэх дараагийн хурлыг наймдугаар сарын 3-нд товложээ. 


Лондоны ICE биржийн даваа гаргийн арилжаа эхлэхэд Брент маркийн газрын тосны есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.05  хувиар буурч, нэг торх нь 67.79  ам.доллар болсон  байна. 

関連ニュース