Цахимаар виз мэдүүлэх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. БНХАУ-д зорчихоор цахимаар виз мэдүүлсэн анхны ээлжийн хүмүүст виз олгох ёслол өчигдөр болов.
БНХАУ-ын ГХЯ-ны нэгдсэн зохицуулалтаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цахимаар виз мэдүүлэх бүртгэлийг өнгөрсөн сарын 30-ны өдрөөс нэвтрүүлж, виз мэдүүлсэн анхны ээлжийн хүмүүст визийг олгов. Энэхүү үйлчилгээг цахимд шилжүүлснээр иргэдийн цаг хугацааг хэмнэж, виз авахад илүү дөхөм болж байна.