ХОВД: Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газраас Сахилга, ёс зүйн зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнд
танхимаар 80, цахимаар 68 алба хаагч оролцож, цагдаагийн байгууллагын зарим
ажлын үр дүн, цаашдын зорилго, зорилтын тухай мэдээлэл солилцлоо.
Мөн
цагдаагийн газрын алба хаагчдын 2025 оны эхний хагас жилд гаргасан сахилга, ёс
зүйн зөрчилд үнэлэлт дүгнэлт хийж, алба хаагчдад шаардлагатай зөвлөмж,
мэдээллийг танилцуулсан бөгөөд дахин зөрчил гаргахгүй байхад чиглэсэн уриалга
гаргаснаараа онцлогтой.
Ирэх
онд Цагдаагийн газрын түүхт 100 жилийн ойн баяр болно. Тус ойг зөрчилгүй угтаж,
“Сахилга ёс зүйн зөрчилгүй хамт олон” болох уриалга дэвшүүлсэн тухай Ховд
аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.