Цахилгаан, электроникийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-02 09:48:05

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. “Цахим хог хаягдлын менежментийг бэхжүүлэх замаар тойрог эдийн засгийг дэмжих нь” төслийн нээлтийн техникийн уулзалт өчигдөр болов.

 

Төслийн нээлтэд БОУАӨЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Олон улсын цахилгаан холбооны холбоо, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, төслийн зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөө, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэв.  


Австрали Улсын буцалтгүй тусламжаар энэхүү төслийг Олон улсын цахилгаан холбооны холбоо (ITU)-ны дэмжлэгтэй БОУАӨЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран 2025-2026 оны хоёрдугаар сар хүртэл хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд цахилгаан, электроникийн хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдлын суурь түвшинг үнэлж, зохистой менежментийн талаарх бодлогын дэмжлэг, оролцогч талуудын зураглал, бодлого, хууль эрх зүйн зөвлөмжийг боловсруулах аж.

 

Ташрамд дурдахад, тус төслийг манай улсаас гадна Тайланд улсад хэрэгжүүлэх юм. 


 

 

 

 

関連ニュース