Израил Улсад оршин сууж байсан 13 монгол иргэнийг татан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-23 14:53:11

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамтай хамтран Израил Улсад оршин сууж байсан 13 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулав. 


Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тэдгээр иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргасан байна. Дээрх иргэд Истанбул-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн нислэгээр эх орондоо газардсан аж.


Цаашид эх орондоо буцах хүсэлтэй Израил, Иран Улсад оршин суугаа иргэд Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шууданд холбогдох боломжтой.  


Мөн Ойрх Дорнодын бусад улсад байгаа манай улсын иргэдэд консулын туслалцаа шаардлагатай бол Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан, Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан, Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдохыг ГХЯ-наас зөвлөж байна.

 

関連ニュース