Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2025-06-23 06:38:35

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/.  2025 оны зургаадугаар сарын 23-29-нд болох үйл явдлын тойм


Улаанбаатарт:

6 дугаар сарын 23-нд: УИХ дахь МАН, Ан-ын бүлгийн хуралдаан болно.

6 дугаар сарын 23, 24-нд: УИХ-аас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг зохион байгуулна.

6 дугаар сарын 23-29: Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн ДАШТ Монголд болно.

6 дугаар сарын 24-25-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

6 дугаар сарын 24, 25-нд: УИХ-ын байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 25-нд: Засгийн газрын хуралдаан болно.

6 дугаар сарын 26-нд: П. И Чайковскийн "Хунт нуур " балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна. 

6 дугаар сарын 26, 27-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

6 дугаар сарын 27-нд: Бичил жижиг дунд аж ахуйн нэгжийн өдөр тохиож байна.

6 дугаар сарын 28: Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын сорилго барилдаан болно. 

6 дугаар сарын 28-нд: "Камертон" хамтлаг бие даасан бүрэн хэмжээний CAMERTON 30 тоглолт Socialpay Park-т болно.

6 дугаар сарын 28, 29-нд: Нийслэлийн иргэдийн баяр-даншиг наадмыг Хүй 7 худагт зохион байгуулна.

 

Орон нутагт:

6 дугаар сарын 24-нд: Архангай аймаг- АRА complex-т Булган хайрханы энгэрт уртын дууны айзам хөгийг эгшиглүүлэх "Тунгалаг Тамир" уртын дууны наадмыг анх удаа зохион байгуулна.


-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Хилийн чанадад:

6 дугаар сарын 28-нд: Бельгийн нийслэл Брюссель хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2025 оны “Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам”-ыг зохион байгуулна.

 

6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 4-нд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улстай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Парис болон Брюселль хотод "Аз жаргалын эрэлчин" хүүхдийн дуулалт жүжгийг франц сурагчидтай хамтран тоглоно.

関連ニュース