Онцгой байдлын албаны үйл ажиллагаанд хэрэглэж буй тоног төхөөрөмжийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-20 15:54:41

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын 21 жилийн ой, Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Алба сурталчлах” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа.  


Тус өдөрлөгөөр Монгол Улс, БНФУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслөөр орж ирсэн болон ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Жаргалант сэргээн засах төв-113, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон НОБГ-ийн албаны үйл ажиллагаанд ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж болон хоёр орны гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны талаар  танилцуулав. Мөн  алба хаагчдын төрөл, мэргэжлийн хувцас хэрэглэлийг таниулж, иргэдэд гамшгаас хамгаалах зөвлөгөө, мэдээллийг хүргэж, эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө өгсөн юм.










関連ニュース