Виз олголт 2.8 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-06-18 14:59:28

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.


Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлийг хассан байна. Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3, сунгалт 15.4 хувиар нэмэгдсэн бол оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар багасжээ.


Манай улсад энэ оны тавдугаар сарын байдлаар албан болон хувийн шалтгаанаар оршин суух зөвшөөрөлтэй, гадаадын 136 орны 40003 иргэн байна. Үүнд албан хэргээр гадаадын 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүл болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 иргэн оршин сууж байна.

関連ニュース