Шатрын насанд хүрэгчдийн 2026 оны ААШТ Монголд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-06-05 11:26:10

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Аль Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон.


Тус тэмцээний үеэр Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, ФИДЕ төлөөлөгч А.Энхтуул нар Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Халифа Аль Нэхьян бин Шакбүттай уулзаж, стратегийн түвшинд хамтран ажиллахаар санал солилцсон байна.


Энэхүү уулзалтын үeэр 2026 онд Монголын шатрын холбоо өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах эрх авчээ. Тодруулбал, 70 жилийн түүхэнд анх удаа насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулахаар болов. Ингэснээр ОХУ, БНХАУ, БНЭУ зэрэг орны супер их мастеруудтай манай шатарчид өрсөлдөж, дэлхийд танигдах боломжийг нээх юм.


Ташрамд дурдахад, Монголын шатрын холбоо  Азийн 3.3 бүсийн тэмцээнийг эх орондоо өнгөрсөн сард амжилттай зохион байгуулсан нь 2026 оныг ААШТ-д хүлээн авахад түлхэц болсон билээ. 

関連ニュース