МАН-ын VI Бага хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-22 11:19:49

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. МАН-ын VI Бага хурал 2025 оны тавдугаар сарын 21-нд болж, өнөөдөр шийдвэрээ танилцуулав.


МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өгөхдөө, “Хуралдаанаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Илтгэлтэй холбоотой 40 гаруй гишүүн асуулт асууж, хэлэлцүүлэг өрнөсний дараа Хамтарсан Засгийн газарт улс төрийн дүгнэлт өгөх тухай тогтоол баталсан. Энэ тогтоолоор МАН-ын анхан, дунд шатны намын гишүүдийн шүүмжлэлийг үндэслэн Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр “Шинэ сэргэлтийн бодлого”, Бүсчилсэн хөгжлийн мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Намын төлөөллийн төв байгууллага болох Бага хурал олонхоороо ийнхүү шийдсэн учраас энэ шийдвэрийг өнөөдөр хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад улс төрийн намуудад танилцуулна. Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлд асуудлыг танилцуулж, дараагийн алхмыг хийх болно” хэмээв.


Хамтарсан Засгийн газарт МАН-аас 12, АН-аас 8, ХҮН намаас хоёр сайд ажиллаж байна.


関連ニュース