ОУХМ Ч.Ариунзул Эверестийн оргилыг эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Уулын спортын улсын хэмжээний мастер Ч.Ариунзул өчигдөр шөнө Эверестийг оргилыг эзлэх дайралтаа эхлүүлсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тэр хэдхэн хормын өмнө 8848 метрийн өндөрт оршдог Эверест уулын оргилд гарсан тухай мэдээллийг Монголын уулчдын үндэсний холбооноос өглөө. Ингэснээр түүний хувьд Эверестийн оргилд гарсан Монголын 17 дахь уулчин боллоо. Уулчин Ч.Ариунзул өдгөө дөрөвдүгээр кемп руу бууж байгаа аж. Ийнхүү 12 цагийн зайтай манай гурван уулчин Эверестэд авирлаа.
Гавьяат тамирчин Б.Гангаамаа Эверестэд амжилттай авирсан анхны эмэгтэй уулчин байсан бол Ч.Ариунзул тав дахь нь болж байна. Монгол уулчдаас 2005 онд анх дэлхийн зулайд хөл тавьснаас хойш 20 жилийн хугацаанд 17 нь Эверестийг оргилд гарав.