Сар шинийн баяраар 947 автобус иргэдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-02-28 09:48:24

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цагаан сарын баярын амралт шинийн 5-ныг дуустал үргэлжлэх болсонтой холбоотой  Нийтийн тээврийн бодлогын газраас тухайн өдрүүдэд амралтын цагийн горимоор ажиллах шийдвэр гаргажээ.


Ажлын өдрүүдэд өдөрт 1100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бол баярын өдөр 947 автобус явах юм. Түүнчлэн өнгөрсөн сараас автобусанд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих болсон. Энэ зохицуулалттай холбоотой хугацаатай автобусны картыг маргаашаас хэрэглэх боломжгүй болж байна. Тус картаар сард 25 мянган төгрөгөөр зорчдог байсан бол одоогийн зохицуулалтаар нэг хүн сард 22 мянган төгрөгөөр зорчих боломжтой ажээ. 

関連ニュース