ДТГ-ын дэргэдэх 47 салбар комисс сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-06 10:58:02

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах 47 салбар комиссыг Дипломат төлөөлөгчийн газар /ДТГ/-ыг түшиглэн байгууллаа.


УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар дараах Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх Салбар комисс гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах юм. Үүнд,


Элчин сайдын яам

-Анкара дахь ЭСЯ

-Астана дахь ЭСЯ

-Абу-Даби

-Бангкок дахь ЭСЯ

-Берлин дэх ЭСЯ

-Брюссель дэх ЭСЯ

-Бишкек дэх ЭСЯ

-Будапешт дахь ЭСЯ

-Бээжин дэх ЭСЯ

-Варшав дахь ЭСЯ

-Вашингтон дахь ЭСЯ

-Вена дахь ЭСЯ

-Вьентьян дахь ЭСЯ

-Гавана дахь ЭСЯ

-Дели дэх ЭСЯ

-Каир дахь ЭСЯ

-Канберра дахь ЭСЯ

-Кувейт дахь ЭСЯ

-Лондон дахь ЭСЯ

-Москва дахь ЭСЯ

-Минск дэх ЭСЯ

-Оттава дахь ЭСЯ

-Парис дахь ЭСЯ

-Прага дахь ЭСЯ

-Ром дахь ЭСЯ

-Софи дахь ЭСЯ

-Сөүл дэх ЭСЯ

-Стокгольм дахь ЭСЯ

-Сингапур дахь ЭСЯ

-Ташкент дахь ЭСЯ

-Токио дахь ЭСЯ

-Ханой дахь ЭСЯ


Байнгын төлөөлөгчийн газар

-Женев дахь БТГ

-Нью-Йорк дахь БТГ


Ерөнхий консулын газар

-Истанбул дахь ЕКГ

-Сан Франциско дахь ЕКГ

-Осака дахь ЕКГ

-Кызыл дэх ЕКГ

-Улаан-Үд дэх ЕКГ

-Эрхүү дэх ЕКГ

-Хөх хот дахь ЕКГ

-Хонконг дахь ЕКГ

-Шанхай дахь ЕКГ


Консулын газар

-Эрээн дэх Консулын газар

-Пусан дахь Консулын газар

-Манжуур дахь Консулын газар

-Чикаго дахь Консулын газар


Салбар комиссыг байгуулснаар гадаад улсад байгаа сонгогчид сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх боломж нээгдэж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа сонгогчид 20 хоногийн хугацаанд ДТГ-аа биечлэн очиж сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж байсан. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар сонгуульд оролцох иргэдийн хүсэлт гаргах хугацааг 40 хоног болгосноос гадна ДТГ-таа биечлэн очихгүйгээр цахимаар хүсэлтээ гаргах боломжийг бүрдүүлсэн байна. Тодруулбал, сонгогчид зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө ДТГ-т биечлэн очих эсвэл https://election.burtgel.gov.mn/request хаягаар нэвтэрч сонгуульд оролцох хүсэлтээ цахимаар гарган сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх юм.


Гадаад улсад суугаа иргэдийн саналыг 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд 7:00-22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд авах юм.



関連ニュース