Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-19 16:14:52

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорны урилгаар энэ сарын 22-24-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.


Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд болон улс төр, бизнесийн төлөөлөлтэй тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Тайландын Хаант Улстай өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг дүгнэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.


Энэхүү айлчлал нь Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй бөгөөд Гадаад харилцааны сайдын түвшинд 14 жилийн дараа тус улсад хэрэгжиж буй айлчлал гэдгээрээ онцлог юм. 



関連ニュース