Монгол хэл бичгийн шалгалт өгөх байрууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох зорилготой Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 6-ны өдөр 10.00-11.40 цагт болно.
Боловсролын Үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтын Улаанбаатар хотын дүүргүүдийн төв байрны мэдээллийг танилцуулж байна.