Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх замыг хааж, хучилт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо Партизаны гудамж буюу Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэл хийж байна.
Тодруулбал, замын
засвар өглөөний 06.00
цагаас эхэлсэн засвар нөгөөдөр 6.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Мөн суулт үүссэн хашлага, инженерийн шугам сүлжээний
худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засаж байна.