Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-06-21 15:45:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл өгөв. 


Тэрбээр, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журам, нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэх, тэтгэврийн итгэлцүүр шинэчлэн тогтоох батлах тухай нийт 8 тогтоолын төслүүдийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталлаа. 480 мянга орчим тэтгэвэр авагчдын тэтгэвэрт өөрчлөлт орно. Долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд тэтгэвэр нэмэгдэхээр НДЕГ-аас тооцоолол хийж байгаа.


Мөн хүүхдийн мөнгөний нөхөн олголт /1-6 дугаар сарын нөхөн олголт/-ыг Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор төсвийн хуваарьт тусгалаа. Мөнгийг хүүхдийн мөнгө авч байсан дансанд нь шилжүүлэх юм. Оны эхний хагаст мөнгө аваагүй 9 хувийн хүүхдүүдийн эцэг, эхчүүд долоодугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авахдаа дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин шинээр төрсөн хүүхдээ харин ehalamj.mn эсвэл харьяа сум, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн газарт бүртгүүлнэ. Ирэх долоо хоногт хэрхэн бүртгүүлэх аргачлалыг хүргэнэ" гэв. 

関連ニュース