Тариалан, Эрдэнэбулган, Их-Уул, Цагаан-Үүр сум өвс тэжээлийн нөөцийг 100 хувь бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-29 16:13:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 221 дүгээр тогтоолоор аймгийн нөөцөд 200 тн өвс, 150 тн тэжээл, 400 тн ногоон тэжээл бэлтгэх албан даалгавар өгснөөс 200 тн өвс, 20 тн тэжээл  бэлтгэсэн байна.

Сумын аюулгүйн нөөцөд 3600 тн өвс бэлтгэхээс 1411.6 тн өвс бэлтгэж 39,2 хувь, 1200 тн тэжээл бэлтгэхээс  204 тн  тэжээл бэлтгэж 17 хувийн  биелэлтэй байна. 

Малчид иргэд 190721 тн байгалийн хадлан, 12716 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэхээс 185268 тн байгалийн хадлан, 7366 тн давс, хужир шүү, 174 тн гар тэжээл, 3569 тн ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл 157тн, дарш ногооны хаягдал 300 тн бэлтгэж 97,1 хувьтай байна.

Тариалан, Эрдэнэбулган, Их-Уул, Цагаан-Үүр сумын малчид, иргэд өвс тэжээлийнхээ нөөцийг 100 хувь,  Цагаан-Уул сум 91 хувьтай бэлтгэжээ. Энэ жил Хөвсгөл  аймагт бэлчээрийн гарц сайн байсан боловч 8 дугаар сард үргэлжлэн орсон борооны улмаас голууд үерлэж, газрын гадарга дээр их хэмжээний ус тогтон, бэлтгэсэн өвсний чанарт нөлөөлсөн байна.

 

関連ニュース