ЭМЯ: 12-17 насны хүүхдийн өвчлөл багасаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-07-17 11:54:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол хүн амын 4.2 хувь, Улаанбаатарт 6.6 хувьд хүрсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр мэдээлэв. 


Улсын хэмжээнд, Говь-Алтай аймагт өвчлөл хамгийх их байгаа бол Орхон, Төв аймаг дараагийн дугаарт эрэмблэгдэж байгаа юм. Орон нутагт 5200 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 77.5 хувь нь хөнгөн байгаа бол 28 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж. 


НОК-оос өгсөн мэдээгээр, нийслэлээс 40 мянга гаруй машин, 80 мянга гаруй хүн орон нутагт гарсан байна. Тиймээс цаашид орон нутагт өвчлөл нэмэдэх магадлалтайг анхааруулав.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэл зүйн байдлаар нь авч үзвэл, нэн хүнд 1.1 хувь, хүнд 1.002, хүндэвтэр 25.5 хувийг эзэлж байгаа юм. 


Манай улсад хэвтэн эмчлүүлж буй хүний тоо бусад улс орнуудтай харьцуулахад их байгаа нь нас баралтаас сэргийлсэн алхам болж байгаа хэмээн тэрээр онцоллоо. Тухайлбал, Израйлд нийт хүн амын 9.9 хувь нь халдвараар өвчилсөн ч өдөрт эмнэлэгт хэвтэх хүний тоо 2 500 хүрч байсан. Тэгвэл манай улсад өвчлөл нийт хүн амын 4.5 хувьд байгаа хэдий ч эмнэлэгт эмчлүүлж буй хүний тоо 14 500 хүрсэн байна. 


Манай улсад коронавурисний халдварын улмаас нас барсан хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй эсхүл бүрэн тундаа хамрагдаагүй байгаа юм. Мөн архаг, суурь өвчтэй хүмүүс нас баралтын 80 хувийг эзэлж байна. Тэр дундаа зүрх судасны өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж байгааг хэллээ. Түүнчлэн 65-аас дээш насныхан нийт нас баралтын 62 хувь, 50-аас дээш насныхан 88 хувмйн эзэлж буйг тэмдэглэв.


Дэлхийд 190 сая хүн өвчилж 4 сая гаруй хүн нас барсан. Дэлхийд нас баралтын хувь 2.05 хувьтай байгаа бол манай улсад 0.5 хувьтай байна. 


Манай улс 12-оос дээш насны хүүхдэд вакцин хийж эхэлсэн. Ингэснээр, сүүлийн долоо хоногт 12-17 насны хүүхдийн өвчлөл 8.65 хувь болж буурсан. Вакцин хийлгээгүй хүүхдийн өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна гэлээ. 

関連ニュース