Архив, албан хэрэг хөтлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газраас дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг “Байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн 2019 оны ээлжит үзлэгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүн байрт шалгарчээ. Өмнө нь 2015 онд тэргүүлж байсан аж.
Уг үзлэгийн нэгдсэн дүнгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 97.25
хувийн оноо авсан буюу энэ нь маш өндөр
үзүүлэлт аж. Мөн Эрдэнэт үйлдвэрт байгууллагын зохион байгуулалт, архив
албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд цахим хэлбэрийг нэвтрүүлсэн нь
мэдээллийн технологийн чиглэлээр санаачилгатай ажилласныг үнэлсэн байна.
Түүнчлэн комиссын зүгээс Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг төрийн өмчит бусад
байгууллага болон орон нутгийн төр засгийн байгууллагуудад сурталчлах, тэргүүн
туршлага хуваалцах чиглэлийг гаргаж, үүнийг үзлэгийн нэг үр дүн гэж үзжээ.