Спортыг дэмжих сан төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Биеийн тамир, спортын бодлогын газар хоёрдугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авна гэж зарласан байна.
Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хүлээн авна.
Үүнд: Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн
төсөл, арга хэмжээ;
Өндөр зэрэглэлийн
тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд
чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
Үндэсний спортын төрлийг
хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.
Хаяг: Засгийн газрын III
байр. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам. 201 тоот Утас: 267791