Бөхчүүчдийн тухай “Ирээдүй цаг” ном уншигчдын хүртээл болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-26 10:58:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө цагийг өнгөлж, өсч яваа бөхчүүдийн тухай “Ирээдүй цаг” хэмээх номыг хурдан морь, бөх судлаач О.Наранбаатар эрхлэн гаргаж уншигчдын хүртээл болгов.

Тухайлбал, Монгол Улсын арслан Э.Оюунболд, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Д.Цэрэнтогтох нарын шилдэг залуус сүүлийн 10 жилийн барилдаанд үнэн хүчийг үзүүлсээр өнөөгийн бөхийн торгон дэвжээнд өнгөлөн барилдах болсныг бөхийн хорхойтнууд андахгүй. Энэ хүчтэнүүдийн идэр насыг мөнхөлсөн гэрэл зургууд, сумын цолтны барилдаануудын оноолт дүйз, тус барилдааны сонирхолтой статистик, мэдээллүүд зэргийг энэ номонд багтаасан байна. Монгол бөхийн залгамж халаа залуучуудын барилдаан тогтмолжоод 10 жилийг үджээ. Бөх болж, түмэн олноо баясгахаар зориг шулуудсан залуусын өгсөх шат, өөдлөх дэвжээ нь энэ барилдаан юм. Тус барилдаан нь 2009 оноос улирал тутам, 2012 оноос сар тутам зохион байгуулах болж залуу бөхийн чансааг сорьж, бөхийн хорхойтнуудын цангааг тайлдаг гэдгээрээ онцлогтой билээ. О.Наранбаатар нь хурдан морины тухай бие даасан номууд хэвлүүлж байсан бол энэ удаа бөхийн тухай дагнасан анхны ном бөгөөд сумын цолтны барилдааны тухай анхны эмхэтгэл ном болж байна. 

関連ニュース