Дифлимпын наадамд Монголоос 14 тамирчин өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам энэ сарын 15-нд хөшгөө нээнэ.
11 хоног үргэлжлэх энэхүү наадамд 81 орны 3200 гаруй тамирчин спортын 21 төрөлд өрсөлдөх юм. Тэгвэл манай улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд 14 тамирчин оролцохоо мэдүүлжээ.
Дифлимп бол зөвхөн өрсөлдөөн бус, харин итгэл, урам зориг,
өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор
дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. 1924 онд Францын нийслэл Парис
хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн
“International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсан түүхтэй. Монголын
баг тамирчид энэхүү наадмаас өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл
медаль хүртэж байв.
Ulaanbaatar