Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар эхний өрсөлдөгчдөө давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ 6 дахь өдрөө үргэлжилж өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаан эхэллээ.
Эрэгтэйчүүдийн +100 кг-д олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт Киргизийн бөх Бекболот Токтогоновыг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт шалгарав.Тэрбээр дараагийн барилдаанаа БНХАУ-ын Ян Шатонгтой хийнэ.
Мөн тус жинд
барилдаж буй ОУХМ Ө.Дүүрэнбаяр Венесуэлийн Пинедаг ялж, гуравдугаар тойрогт
үлдлээ. Манай бөх Кубын Гранда Эндутой барилдахаар оноолт таараад байгаа юм. Эрэгтэйчүүдийн
+100 кг-д нийт 41 бөх хүч үзэж байна.