Оны 9 алдартан тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬХөхөгчин хонин жилд ажил үйлсээрээ хошуучилсан шилдэг хүмүүсийг оны алдартнаар тодруулах санал асуулгыг Эх орон 21 мэдээллийн сайт, “Дундговийн амьдрал” сонин эхлүүлж байна.
Өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаанд оны 9 алдартанд нэр дэвшигчдийг бүртгэх бөгөөд нэр дэвшигчдийг “Дундговийн амьдрал” сонин, Эх орон 21 мэдээллийн сайт олон нийтэд танилцуулснаар санал авч эхлэх юм байна. 2 дугаар сарын 1 хүртэл олон нийтийн санал авч, саналыг нэгтгэснээр оны алдартнуудыг шалгаруулна.
Алдартнууд улс төр, боловсрол, урлаг, спорт, эрүүл мэнд, банк санхүү, хэвлэл мэдээлэл, уул уурхай гэхчилэн салбар салбараас нэр дэвшин санал хураалтад оролцож, олон нийтээс хамгийн олон санал авсан 9 хүнийг оны алдартнаар өргөмжлөх ажээ.
Олон нийт сонин, сайтаар дамжуулахаас гадна 1900-1515 тусгай дугаарын утас, фэйсбүүк хаягаар санал өгч, дэмжиж байгаа хүнийхээ хувийн дугаарыг 155488 дугаарт илгээх юм байна.
Дундговь Т. Отгонтуяа