Эрүүл мэндийн сайдыг чөлөөлөхийг эсэргүүцсэн эмч нар жагсав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгөхөө өчигдөр илэрхийлсэн. Эрүүл мэндийн салбарынхан түүнийг сайдын албан тушаалаас нь чөлөөлөхийг эсэргүүцэж, мэргэжлийн сайдаа үлдээж, эхлүүлсэн ажлыг нь дуусгах ёстой хэмээн өнөөдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.
1626日