“Булган-80 жил”статистикийн эмхэтгэл гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-07 16:10:39
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан “Булган-80 жил” статистикийн эмхэтгэл гаргалаа.
Уг эмхэтгэлийг судалгаа зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй. ХХК, аймгийн статистикийн хэлтэс хамтран бүтээжээ.
Тус аймгийн засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэр, сонгууль, өрх хүн ам, нийгэм, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын мэдээллээс гадна нийт сумын танилцуулгыг эмхэтгэлд багтаасан байна.
-Булган аймгийн бүхий л статистик мэдээллийг сүүлийн 10 жилээр оруулсан нь хэрэглэгч мэдээллийг нэг дороос авахад илүү дөхөм боллоо. Мөн энэ танилцуулгад орсон тоо баримт албан ёсны эх сурвалжаас авсан болохоор удирдлага, бодлого боловсруулагчид, судлаачдад мэдээллийн чухал эх үүсвэр байх болно гэж аймгийн статистикийн хэлтсийн дарга М.Мөнхбат ярилаа.
М.Батжаргал

Related news