Алдагдалтай ажилласан хэдий ч борлуулалтын хэмжээ нь нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КАЛИФОРНИ. /Эн-Эйч-Кэй/. АНУ-ын цахилгаанаар ажилладаг автомашин үйлдвэрлэгч “Тесла” компанийн улирал тутмын тайлангаас үзвэл тус компани нь өнгөрсөн улиралд алдагдалтай ажилласан хэдий ч борлуулалтын хэмжээ нь нэмэгдсэн байна.
“Энэ оны дөрвөөс зургадугаар сард нийт 4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн гэж “Тесла” компанийн удирдлагууд лхагва гарагт мэдээлсэн байна. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар нэмэгдсэн ажээ. Гэхдээ тус компани энэ улиралд нийт 717 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь компанийн түүхэн дэх хамгийн их алдагдал хүлээсэн улирал болсон аж. Тус компани нь өнгөрсөн оны долдугаар сард “Моdel-3” буюу “Загвар-3” гэдэг автомашинаа зах зээлд борлуулж эхэлсэн юм байна.
Компани нь нэг долоо хоногт 5000 тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх зорилтдоо хүрсэн бөгөөд энэ сарын сүүл гэхэд энэ тоог 6000 болгохоор төлөвлөж байгаа юм байна. Автомашин үйлдвэрлэгчдийн хувьд олноор үйлдвэрлэх нь компани тогтвортой оршин тогтноход ихээхэн ач холбогдолтой юм.

Э.Хулан