Аймгийн ойн баяр наадамд өсөх идэр начин Э.Энхбат түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын хүчин бөхийн барилдаанд тус аймгийн Могод сумын харьяат, бөхийн жудо барилдааны олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат найм давж түрүүллээ.
Бүрэгхангай сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Өрмөн уул” группийн бөх, Монгол Улсын заан Д.Баасандорж үзүүлэв.
Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайханаар тав давж, зургаагийн даваанд Сайхан сумын харьяат аймгийн харцага Д.Пүрэвдорж, долоогийн даваанд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, улсын заан Н.Түвшинбаяртай тунан барилдаж давсан юм.
Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Д.Азжаргал, Р.Пүрэвдагва, гарьд И.Доржсамбуу, Жаргалсайхан, заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр, өсөх идэр начин И.Ендонсамбуу нарын 256 бөх зодоглосноос улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр, начин Э.Энхбат нар шөвгийн дөрөвт үлдсэн юм.
Баяр наадамд өсвөрийн 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын бөх н.Энхбаясгалан түрүүлж, Булган аймгийн бөх Э.Сандагдорж үзүүллээ.

М.Батжаргал
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
2 days