Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн хангалт 87,5 хувь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 10:13:22

Төв аймгийн эрүүл мэндийн салбар дах тоног төхөөрөмжийн хангалт 87,5 хувь байгаа нь өмнөх оноос 0,3 хувь өсчээ.

Энэ онд уг салбар 314,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авснаас 69,2 сая төгрөгийг  тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулжээ. Энэ хүрээнд Нэгдсэн эмнэлэг, Эрдэнэсант,Баян суманд түргэн тусламжийн автомашин, хавдрын хөнгөвчлөх кабинет, 26 суманд цусны даралтын аппарат, Жаргалант суманд шүдний кабинет нээсэн байна. Үлдсэн хөрөнгө оруулалт буюу  96,5 сая төгрөгийн санхүүжилтийг Бүрэн сумын эрүүл мэндийн төвийн усан хангамж, ариутгах татуургын засварт зарцуулсан байна. 

Ш.Шүрэнцэцэг

Related news