Дарханы Төмөрлөгийн үйлдвэр 25 жилийн ойгоо тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан Сэлэнгийн бүс нутагт төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн 1993 онд анхны ганг хайлуулж, 1994 онд анхны цувимал бүтээгдэхүүнээ үйлдвэрсэнээр Монгол Улсын анхны хамгийн том гангийг үйлдвэр бүрэн чадлаараа ажиллаж эхэлсэнээс хойш 25 дахь жилтэйгээ золгож байгаа “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”-ийн хамт олон түүхт ойн баярын хурлаа өнөөдөр “Залуучууд” театрын их танхимд зохион байгууллаа.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК нь Монгол Улсдаа хар төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хамгийн том компани юм. Уул уурхайн олборлолт, боловсруулалт, Төмөрлөгийн үйлдвэрлэл, Гадаад болон дотоод худалдаа гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулж буй тус үйлдвэр нь 7-р сарын эхээр “Бэсрэг наадам”, урлагийн тоглолтыг зохион байгуулсан бол энэ удаад баярын хурлаа хийж шилдэг ажилтнуудаа шагнан урамшууллаа.
Мөн нийт 80 гаруй ажилчин аймаг орон нутаг, салбарын, төрийн одон медалиар энгэрээ чимж байгууллагуудын нэрэмжит шагнал зэргээр шагнууллаа.

Тодруулбал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Цахилгаан хангамжийн албаны автоматикийн инженер Ж.Болд, Алтан гадас одонгоор Төмөртолойн хүдрийн уурхайн замын мастер Б.Чинбат, Хөдөлмөрийн хүндэт медалиар Автотээврийн албаны автобусны жолооч Г.Бямбацогт, Санхүү бүртгэлийн албаны ахлах нягтлан бодогч С.Сарантуяа, Бэлдэц шйлдвэрлэх цехийн технолгийн мастер Д.Ганцогт, эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн авто тээврийн албаны тооцоологч Д.Энхтуяа нар шагнагдлаа.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 5, Жуух бичгээр 7, Сэлэнгэ аймгийн засаг даргын жуух бичгээр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын засаг даргын Жуух бичгээр 4, Уул, уурхайг яамны Тэргүүний ажилтан цол тэмдэгээр 3, УУХҮЯ-ны Жуух бичгээр 11 , Зам тээврийн хөгжлийн яамны шагнал Онц Тээвэрчинээр 6, ЗТХЯ-ны Жуух бичгээр 4, Сангийн яамны Санхүү банкны тэргүүний ажилтнаар 2, Сангийн яамны жуух бичгээр 1, БХБЯ-ны Тэргүүний ажилтан, Жуух бичгээр тус бүр 1, Эрдэнэт Үйлдвэрийн нэрэмжит нэг сая төгрөгөөр 10, Төмөрлөгийн үйлдвэрийн нэрэмжит нэг сая төгрөгөөр 10, Төмөрөлгийн үйлдвэрийн нэрэмжит 500,000 төгрөгөөр 5, МЗХ-ны шагналаар 4, Монголын эрчим хүч, геологи уул уурхайн эрчим хүчний үйлдвэрчний эвлэлийн холбооны шагналаар 3 ажилтан тус тус шагнуулсан байна.
Баярын хуралд урилгаар Хөтөлийн цемент шохой ХК-ийн захирал аж үйлдвэрийн гавъяат ажилтан А.Шоовдор, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Х.Бадамсүрэн, Үйлдвэрийн анхны дарга С.Гаанжууржав, Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал зэрэг зочид хүрэлцэн ирж баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэн салбарын алдаа онооны талаар ярилцаж Төмөрлөгийн үйлдвэрийн хэтийн хөгжлийн талаар зөвлөгөө өгсөн юм.
Хөтөлийн цемент шохой ХК-ийн захирал АҮГА А.Шоовдор хэлсэн үгэндээ, Монголын металлургийн хөгжлийг тодорхойлогч Төмөрлөгийн үйлдвэрийн нийт хамт олонд баярын мэнд хүргэе. Та бүхэн Барилгын гол тулгуур эд эсийг чин сэтгэлээсээ хийж зах нийлүүлдэг бол бид бүхэн цемент шохойгүйлдвэрлэж нэгэн бүтээн байгуулалтын материалыг хоёр талд өдөр шөнийн аль ч цаг үед үйлдвэрлэж байдаг. Ингэж л бид баялаг бүтээж, бидний бүтээсэн баялгаар Монгол Улсын хөгжлийн нэгээхэн хэсэг тодорхойлогдож байдагт баяртай байдаг гэлээ.
Харин үйлдвэрийн анхны дарга С.Гаанжууржав хэлсэн үгэндээ, Төмөр хайлуулах ажлыг хэн хүний хийгээд байдаг амар ажил биш.Хамгийн гол нь сэтгэл зүрхээрээ ажилдаа хандаж хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж хамтын хүчээр хөдөлмөрлөх хэрэгтэй. Монголчууд үүнийг эхлүүлж чадсан шигээ түүчээлэн хөгжүүлж байна. Нэг зүйлийг онцлон хэлье. Энэ бол Монголчуудын Япончуудаас худалдаж авсан үйлдвэр. Энэ үйлдвэрийг байгуулахад улсаас хөрөнгө гаргаагүй, ХОТШ зэрэг 2-3 банкнаас зээл авч байгуулсан. 25 жил гэдэг бол багагүй хугацаа. Бид үүнээс ч ихийг бүтээж хийж чадна гэлээ.
“Монгол ган Монголыг хөгжүүлнэ” уриатай тус үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хөрөнгө оруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж, эх орны бүтээн байгуулалтад нөлөөлөхүйц цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн салбараа манлайлан ажиллаж ирсэн гэдгийг баярын хуралд оролцосн үе үеийн удирдлагууд онцолж байлаа.
25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Үндэсний анхны төмөрлөгийн үйлдвэр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулах бүтээн байгуулалтын ажлыг шат дараатай хийж байгаа аж.
Хорин таван жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Дарханы Төмөрлөгийн үйлдвэр нь Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр удаа дараа шалгарсан бөгөөд 1300 гаруй иргэний ажлын байраар хангадаг Дархан-Уул аймгийн төдийгүй Монгол Улсын шилдэг үйлдвэр юм.
Баярын хурлын үеэр үйлдвэр байгуулаглдсанаас хойшхи түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн толилууллаа.

Л.Отгонбаатар