Чингис хотын сагсан бөмбөгийн баг тамирчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 15:46:34

Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газраас Чингис хотын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Спорт ордонд боллоо.

Тус тэмцээн нь сагсан бөмбөгийн спортыг бүх нийтийн хүртээл болгон хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллага, хамт олныг сурталчлан таниулах зорилготой аж.

Тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 6 багийн нийт 100 гаруй тамирчид өрсөлдснөөс  багийн дүнгээр эмэгтэй баг тамирчдаас Онцгой байдлын газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба, Эрчим багууд тус тус тодорлоо. Мөн эрэгтэй баг тамирчдаас Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын баг тамирчид түрүүлжээ. Харин  Банкир, Цагдаагийн Газрын багууд тус тус шалгарчээ.

Ирэх долоо хоногт аймгийн ЗДТГ-ын “Сүлд” багийн нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулагдах аж.

О.Буянхишиг

 

Related news