Замын цас арилгах шатахууны төсөв байхгүй гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:13:41

Замын цас арилгах давсны нөөц бага, шатахууны төсөв байхгүй гэж хотын Нийтлэг үйлчилгээний газар /НҮГ/-аас мэдэгдлээ.

Тус газраас одоогийн байдлаар цасны машинууд гарч эхэлсэн байгаа бөгөөд төвийн хөл хөдөлгөөн ихтэй зам уулзвар, гэр хорооллын зарим замуудад давс цацсан байна. Гэвч автомашинууд яваад эхэлчихсэн байсан учраас замын цас цацсан давсанд төдий л сайн арилаагүй гэлээ. Энд өнөөдрийн байдлаар 800-900 кг давс цацаад байгаа бөгөөд ер нь давсны нөөц багассан байгаа гэдгийг хэлж байна. Харин улс орон даяар аймаг сумдын зарим төсөв хаагдсантай холбоотойгоор шатахууны төсөв огт байхгүй байгаа гэнэ.

Цаашид Засгийн газраас түлш шатахууны зардлыг нээж өгөхгүй бол байдал хүндэрч болзошгүй аж. Гэсэн ч НҮГ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар уг асуудлаа хэлэлцүүлнэ. Тэндээс таатай шийдвэр гарах найдлага байгаа хэмээн ярилаа. 

С.Сумьяа

 

Related news