ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт Д.Черышев, А.Зюба нар багтжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /ТАСС/. Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн довтлогч Артем Зюба, хагас хамгаалагч Денис Черышев нар телевизийн ESPN сувгийн гаргасан хувилбараар ДАШТ-2018-ын бэлгэдлийн шигшээ багт багтжээ..
Черышев 4 гоол, Зюба 3 гоол оруулснаар Оросын шигшээгийн шилдэг мэргэн буучид болсон билээ.
Бэлгэдлийн шигшээг бүрэн бүрэлдэхүүнээр нь танилцуулбал: хаалгач Чо Хён У /Өмнөд Солонгос/, хамгаалагчид Бенжамен Павар, Лукас Эрнандес /Франц/, Мортеза Пурлиганжи /Иран/, Харри Магуайер/Англи/, хагас хамгаалагчид Родриго Бентанкур /Уругвай/, Денис Черышев /ОХУ/, Такаши Инуи /Япон/, довтлогчид Мэттью Леки /Австрали/, Анте Ребич /Хорват/, Артем Зюба /ОХУ/.
ОХУ-ын шигшээ баг ¼-ийн шигшээ тоглолтод торгуулийн цохилтоор Хорватын багт хожигдсон билээ. Оросын хөлбөмбөгчид 1986 оноос хойш анх удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан юм.

Э.Аянзаяа
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
14 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days