“Дархан Хайрхан“ бөхийн дэвжээний 10 жилийн ой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Дархан Хайрхан” бөхийн дэвжээ байгуулагдаад 10 жил болжээ. Тэс дэвжээний 10 жилийн ой зургаадугаар сарын 29-ны тохиож, баяраа тэмдэглэн, хүчит 128 бөхийн барилдааныг зохион явуулсан аж.
Тус арга хэмжээний үеэр Биеийн тамир Спортын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Аймгийн арслан А.Амараа, М.Төмөртогоо нар энгэрээ мялаасан бол “Найрамдлын Дархан” тэмдгээр аймгийн арслан С.Ерөөлт, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн харцага Ж.Бадрал, Аймгийн Засаг даргын “Жуух” бичгээр аймгийн начин Х.Чинбат нар шагнууллаа.
“Дархан Хайрхан” бөхийн дэвжээ нь 2008 онд анх аймгийн арслан А.Амараа, Б.Сүхбаатар нарын удирдлага доор долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл аймгийн арслан 7, аймгийн заан 2, аймгийн харцага 3, аймгийн начин 8, сумын заан 28-ыг төрүүлсэн шилдэг бөхийн дэвжээ болон өргөжсөн байна. Түүнчлэн аймгийн наадамд 5 түрүү, 5 үзүүр нийт 24 шөвөг хүртэж 51 удаа сумын наадамд түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлжээ.

Ойн баярт хүндэтгэл үзүүлж аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын Засаг даргын орлогч Д.Батбаяр нар оролцож шагнал гардуулсан ажээ.
Монголчууд бид эрт дээр үеэс эхлэн үндэсний бөхөө дээдэлж хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа үндэсний бөхөөр хичээллэдэг залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Л.Отгонбаатар