Олон улсын тогорууны баярыг тав дахь жилдээ тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Олон улсын “Тогорууны баяр-2018” арга хэмжээ тав дахь жилдээ Хэнтий аймгийн Биндэр сумын Хурхын хөндийд маргааш эхлэх гэж байна.
Уламжлал болгон зохион байгуулдаг тус арга хэмжээний энэ жилийн онцлог нь байгаль хамгаалах чиглэлийн сурталчилгаа мэдээлэл, шувууны талаарх сургалтыг иргэдэд хүргэхээс гадна Жорж Арчибалд судлаач Дэлхийн тогорууны тухай лекц унших аж.
Мөн Буриад дуу, хөгжмийн бэсрэг тоглолт, хүүхдийн зураг, эссэ бичлэгийн уралдаан, бэсрэг наадам, хос морьтон шалгаруулах тэмцээн, сувинерын үзэсгэлэн худалдаа, саадтай морин уралдаан, АХА танин мэдэхүйн тэмцээн, галын наадам зэрэг арга хэмжээнүүд болохоор хөтөлбөрт тусгагджээ.
Энэ жилийн “Тогорууны баяр”-ыг БОАЖЯ, Хэнтий аймгийн ИТХ, БОАЖГ, Биндэр сумын ИТХ , ЗДТГ, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаа, Онон-Балжийн БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Дэлхийн байгаль хамгаалах сан Монгол дахь Хөтөлбөрийн газар, ШУА-ийн Ерөнхий ба Сорилын Биологийн Хүрээлэн, Олон улсын тогорууны сан, Монгол Хан Экспедишн, Geographic Expedition, Онон голын СГЗахиргаа, Өмнөдэлгэр, Батширээт, Баян-Адрага, Дадал сумын ИТХ, ЗДТГ, Хурх тосгоны Захиргаа тус тус хамтран зохион байгуулна.
Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад дотоодын жуулчдад мэдээлэл олгох, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой “Тогорууны баяр-2018” арга хэмжээ нь Хэнтий аймгийн гол үйл ажиллагаа юм.

Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Биндэр сумын Цагаан нуурын хөвөөнд 4м 10 см өндөртэй Тогорууны хөшөөг бүтээжээ. Энэхүү хөшөөний эргэн тойронд нь Хурх-Хүйтний хөндийгөөр нутагладаг Цэн тогоруу, Хархираа тогоруу, Хар тогоруу, Өвөгт тогоруу, Алаг тогоруу, Цагаан тогорууны хөшөөг байгалийнх нь хэмжээгээр сүндэрлүүлэн босгосон байна. Тогорууны баярт зориулсан энэ хөшөөнүүдийг Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очирын санаачлагаар тус сумын тавдугаар багийн иргэн Ц.Мөнхбаяр болон түүний гэргий Л.Одонгэрэл нар урлажээ.

Д.Одонтунгалаг