“Гүүд Нейборс Монгол” ОУ байгууллага Орхон аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЦэцэрлэг болон бага ангийн сурагчид хүүхдийн эрх, үүрэг, гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийхнийхээ дарамтаас сэргийлэх сургалтад хамрагдлаа. Үүнийг Орхон аймгийн ЗДТГ, “Гүүд Нейборс Монгол” олон улсын төрийн бус байгууллага хамтран зохион байгуулав.
Уг сургалтад зургаан сургууль, 13 цэцэрлэгийн багш, сурагч болон эцэг эхчүүд хамрагдсан юм. Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс сэргийлэх, эрх, үүргийг нь ойлгуулах, хүнлэг, энэрэнгүй иргэн болоход ямар зан чанар нөлөөлдөг талаар танин мэдүүлэхэд уг сургалтын зорилго оршжээ. Сургалтыг хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нь тохируулж хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр мэргэшсэн багш нар заасан юм.
Нийт есөн төрлийн хичээлийг дөрвөн өдрийн турш заажээ. “Гүүд Нейборс Монгол” олон улсын төрийн бус байгууллага 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд цуврал сургалтаа Улаанбаатар хот, Завхан аймагт явуулжээ. Нийт 300 мянга гаруй хүүхэд, сургалтад хамрагдсан байна.
Б.Оюун-Эрдэнэ